2024 онд Солонгосчуудын анхаарлыг татах нүүр будалтын трендийн сүүлийн хэсэг!
Арьс арчилгааны чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ?
- Арьс арчилгаа -
Үзэсгэлэнтэй, чанартай нүүр будалт гаргахын
тулд ямар төрлийн нүүр
будалтын бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал ч хамгийн чухал нь арьсаа байнга арчлах
явдал юм. Хичнээн гоё өнгийн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч таны арьс асуудлаар дүүрэн байвал та сэтгэл татам байдлыг
огт мэдрэхгүй байж ч болох юм.
Нэмж хэлэхэд үрчлээ багатай, арьс илүү уян харимхай байх нь таныг наснаасаа
хамаагүй залуу харагдуулах чадалтай.
Энэ жилийн
Солонгосын арьс арчилгааны зах зээлийн хамгийн том түлхүүр үг бол "Slow-aging" юм. "Slow-aging" гэдэг нь
"эрүүл биеийг хадгалахын зэрэгцээ аажмаар хөгшрөх" гэсэн консептийг
илтгэж байна. “Slow-aging”-ын байгалийн шинж чанар нь Солонгост гоо зүйн шинэ стандарт
болон анхаарал татаж байгаа тул өмнө нь байсан “Anti-aging”-ын зорилтот бүлэг
болох 30-40 насны залуучуудаас гадна 10-20 насны залуу үеийнхэнд чиглэсэн
бүтээгдэхүүнүүд гарч байгаа юм.
Slow-Aging гэсэн
уриан дор гарч буй бүтээгдэхүүнийг харвал өмнөх “Anti-aging” бүтээгдэхүүнээс
арай өөр, бүтцийн өөрчлөлт нь ялангуяа мэдэгдэхүйц харагдаж байна. “Anti-aging”
бүтээгдэхүүнүүд нь арьсанд тустай шим тэжээлээр дүүрэн байсан тул өтгөн, хүнд
мэдрэмж төрүүлдэг байсан ба өдөр бүр биш 2-3 хоногт нэг удаа хэрэглэхэд
зориулагдсан байсан. Харин, “Slow-aging” бүтээгдэхүүнүүд нь өдөр тутам хэрэглэж
болох чийгшилд төвлөрсөн хөнгөн найрлагатай байдаг бөгөөд ирээдүйд ижил төстэй
олон төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гарах болно гэж таамаглаж байна.
"Slow-aging" тренд
болохын хажуугаар гарч ирсэн өөр нэг бүтээгдэхүүн бол "өндөр үйлчилгээтэй
гипоаллерген"
бүтээгдэхүүн юм. Хэдийгээр өндөр үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд байнга худалдаанд
гарч байгаа ч ашиглах боломжтой байдлын хувьд таалагдах, таалагдахгүй байх
зэрэг эрс ялгаатай байдаг. Учир нь хүмүүс арьсны төрлөөс хамааран хүчтэй
цочролыг мэдэрдэг. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам хэрэглэгчид ижил
хэмжээгээр түрхсэн ч илүү үр дүнтэй байх бүтээгдэхүүн авахыг хүсч, өндөр үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн цочролыг багасгахын тулд бүтээгдэхүүнийхээ
найрлагыг байнга өөрчилж ирсэн.
Ялангуяа
Innisfree-ийн Retinol Cica Repair Ampoule эсвэл Iope-ийн Retinol Super Bounce
Serum зэрэг өндөр үйлчилгээтэй боловч хэрэглэх үед цочрол үүсгэдэггүй олон
бүтээгдэхүүнүүд гарч байгаа нь 30-40 насныхаас гадна өсвөр насныханд
зориулагдсан юм.
“Slow-aging” арьс арчилгааны
бүтээгдэхүүнд гол анхаарлаа хандуулдаг нь зөвхөн гоо сайхны салбар биш юм. Гоо
сайхны төхөөрөмжийн үйлдвэрлэл болон хүнсний үйлдвэрүүд арьс арчилгааны талаар
сонирхож буй хэрэглэгчдийг татахын тулд хүчин чармайлт гаргаж байна.
Гэрийн гоо сайхны
төхөөрөмжүүд нь зөвхөн self-wax эсвэл чичиргээний аргаар цэвэрлэх төхөөрөмжөөр
хязгаарлагддаг байсан бол одоо арьсны эмнэлгийн хагалгаараар л үр дүнд хүрч
болох үр нөлөөг хэрэглэгчдэд мэдрэх боломжийг олгодог болсон. Тэр дундаа арьс өргөлт,
уян хатан чанарт анхаарсан бүтээгдэхүүнүүд их дэлгэрч, гоо сайхны хэрэгсэлтэй анх
танилцаж хэрэглэдэг насны бүлэг залуужихын хэрээр хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд
гарч ирж байна. Одоо гоо сайхны төхөөрөмжүүд нь зөвхөн үнэтэй бүтээгдэхүүн биш,
харин арьс арчилгааны төрөл гэж хүлээн зөвшөөрөгдсөн алдартай бүтээгдэхүүн
болжээ. Одоогийн байдлаар Medicube-ийн AGE-R BOOSTER PRO, худалдаанд гарснаасаа
хойш тасралтгүй алдартай, Dongkook эмийн сангийн Madeca Prime Infinity зэрэг
гоо сайхны төхөөрөмжүүд Солонгосын хэрэглэгчдийн анхаарлыг татаад байгаа бөгөөд
K-beauty-ийн алдар нэрийн ачаар эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж муутай
гадаад зах зээлд худалдаалагдаж байгаа бөгөөд цаашид ч тэлэх төлөвтэй байна.